Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний асуудлыг удахгүй эцэслэн шийднэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жанжин Д.Сүхбаатарын талбайд өнгөрсөн хоёр өдөр өрнөсөн жагсаал цуглаан болон тэдгээр жагсагчдаас хүргүүлсэн шаардлагатай холбогдуулж байр сууриа илэрхийллээ.