Д.Чойжамц: Шашнуудын ертөнцийг үзэх үзэл өөр ч хүн төрөлхтөний сайн сайхны төлөөх залбирал нэг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагын удирдлага, төлөөллүүд "Хүн" театрт уулзлаа.