УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч дууслаа

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслээс нэр дэвшигч болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон ажлын хэсэг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд хүлээн авав.