Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко манай улсад энэ оны зургаадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Айлчлалын төгсгөлд хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний дүнгийн талаар мэдээлэл өглөө.