Украины асуудлаар ОХУ-д дарамт шахалт үзүүлэх олон улсын хөдөлгөөнд нэгдэхийг Япон улс Монгол улсад уриалжээ

Улаанбаатарт хүрэлцэн ирээд буй Япон улсын гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши өчигдөр Монгол улсын гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэгтэй уулзахдаа Украинд эзлэн түрэмгийлэх дайн өдөөсөн ОХУ-ын эсрэг олон улсын хөдөлгөөнд нэгдэхийг шууд бусаар уриалсан тухай Киодо агентлаг мэдээлжээ.